Герман | Англи | Монгол Холбоо

Дээд сургуулийн сургалт

Vйлдвэрлэлийн технологи дизайны дээд сургуулийн хэвлэлийн салбарын оюутнууд бол энэ сургалтын төрөлд хамаарагдана.

Тэд нар сургалтын төлөвлөгөөны дагуу энэ төвд vйлдвэрлэлийн дадлага хийж онолын мэдлэгээ гvнзгийрvvлнэ.

Хэвлэлийн техникч бэлтгэх нэг жилийн техник мэргэжлийн сургалт

( Энэ сургалт нь Гановер хотын " Multi-Media" хэвлэл мэдээллийн мэргэжлийн сургуулийн жишигээр явагдана. )

Энэ сургалт нь суралцагчдад хэвлэлийн техник, технологоос гадна хэвлэлийн бусад дамжлагад ажиллах мэргэжил давхар эзэмших дадлага олгох бололцоо олгоно.

Хэвлэлийн техникчийн мэргэжил эзэмчигч нь дараах ажил vйлдэл гvйцэтгэхэд суралцана. Vvнд:

- Зураг, текстийг боловсруулж хэвлэлийн эх бэлтгэх
- Бэлтгэсэн эх матриалыг монтажилж хэвлэлийн форм болох
- Офсет хэвлэлийн аргаар хэвлэх
- Хэвлэлийн бvтээгдэхvvнийг дэвтэрлэх
- Vндсэн ба туслах материалтай ажиллах

дээрх vйл ажиллагааг гараар болон машинаар гvйцэтгэх мэдлэг, чадвартай болно.